Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна

Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна

Өнөөдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийхдээ, "Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа" гэсэн мэдээллийг өгсөн юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ, "АТГ-аас намайг гүтгэсэн худлаа мэдээлэл түгээсэнд баяртай байна. Учир нь М.Энхболд гэдэг хүний заавраар АТГ хөдөлдөг гэдгийг үүгээр нотлогдлоо. Дэгийн тухай хууль зөрчиж УИХ дарга чуулганыг хаяж явлаа. Монгол төрийн түүхэнд ирц хүрсэн байгаа үед УИХ дарга орж ирээгүй анхны тохиолдол энэ байлаа. УИХ дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэтэл товчлуур нь хүрэхгүй байсан болохоор орхиод гарсан гэж бодож байна. Мөн энэ цаг мөчид УИХ Тамгын газраас миний талаар мэдэгдэл хийж үүнээс 10 минутын дараа АТГ мэдээлэл хийлээ. АТГ нэг ч хүний нэрийг хэлэхгүй шалгагдаж байгаа гэсэн мөртлөө Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой хүмүүс шалгагдаж байгаа гэж хэллээ. Үүнээс АТГ бол М.Энхболдын хувийн компани болжээ гэдгийг харж болно. АТГ бол дээд зэргээр улс төрждөг байгууллага. Өмнөх Засгийн газар солих тухай асуудал яригдаж байхад Тусгай хяналтын хороог М.Энхболд дарга завсарлуулж, АТГ одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийгөө тагнаж чагнасан хэрэгт холбож байсан. Өнөөдөр энэ сценари давтагдаж байна. АТГ 60 тэрбум, Хөгжлийн банктай холбоотой асуудал, Бадамжунай, Ц.Элбэгдорж, М.Энхболдтой холбоотой хэрэгт дуугаа хүрээж, тэд захиалга өгөхөөр дугарч байна.

60 тэрбумын хэргийг дуу дүрсний эвлүүлэг гэж дүгнэлт гаргаж хаасан. Энэ зуны турш АТГ миний араас хөөцөлдөж байгаа. Энэ ажиллагааг Төв аймгийн Төгөлдөр гэдэг хүн зохион байгуулж байгаа. Э.Энхжаргал М.Энхболдыг хамгаалахын төлөө ажилладаг ч арай ч ийм дээрээ тулж болохгүй. Нэг ч удаа АТГ над руу утасдаагүй. Тэгсэн мөртлөө улс төрийн халуун үйл явдал дунд нэг хүнийг нэр цохож нэрлэж байгаа нь хардлага төрүүлж байна. Би албан ёсоор ЖДҮ-тэй холбоогүй гэдгээ мэдэгдэж байна. УИХ гишүүдийг дарамталж байгаа нь үнэн. Энэ нөхцөл байдал монголын төрд үүссэн. Хэлс хэргээр хэлмэгдүүлчихдэггүй юм бол би өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. АТГ-тэй холбоотой асуудлуудыг би гаргаж ирнэ. М.Энхболд УИХ удирдахгүй. Түүхэндээ ийм дарга байгаагүй. МАНАН бүлэглэлийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна. Мэлзээ төрийн эрин үе дуусч байна" гэсэн юм.