МАНАН бүлэглэл АМЬ ТАВЬЖ байна

МАНАН бүлэглэл АМЬ ТАВЬЖ байна

Засгийн газрыг огцруулахаар М.Энхболдын удирдлагаар зүтгэж яваа хэсэг, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр тэмцэж яваа У.Хүрэлсүхийн тэмцлийг хоёр улс төрчийн эрх мэдлийн төлөөх "зодоон" гэж харагдуулахаар олон ч хүн хичээж байна. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол Монгол Улсын хагалан бутаргаж, уруудуулан доройтуулж, ёроолд нь аваачихаар үхэн хатан чирж байгаа МАНАН бүлэглэлийн эсрэг Шударга ёстой төлөөх тэмцэл юм.

Нэг талд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нөгөө талд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын МАНАН бүлэглэл. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАНАН бүлэглэлийн эсрэг шударга ёсны төлөөх тэмцэл ч гэж томъёолж болно. Тэрбээр "Би МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Би төрөө цэвэрлэх ёстой. Би намаа цэвэрлэх ёстой" гэж анх гарч ирэхдээ л мэдэгдэж байсан.

Харин улс төрд эрх мэдлийн төлөө гар барьсан М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр МАНАН бүлэглэлээ задлахгүй, хэвээр хадгалж үлдэхийн тулд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эрх мэдлийг авахаар Засгийн газрыг нь унагах улс төрийн "тоглолт" хийж байгаа юм.

Хэрэв У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорвол жинхэнэ утгаараа МАНАН-гийн Засгийн газар бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын гар хөл болсон нөхөд төрийн эрх мэдлийг атгаж, хөшигний цаанаас мань хоёр улс, эх орны хувь заяаг хүссэнээрээ зурах болно. Үндсэн хуулийн цэц, АТГ, прокурор гэсэн хууль хяналтын том байгууллагууд МАНАН-гийн удирдлагаар хөдөлж байгааг хэн хүнгүй л шүүмжилж байна.

Тэдэнд одоо ТЕГ, ЦЕГ л дутаж байгаа. Учир нь ТЕГ болон ЦЕГ-ын дарга нарыг өөрийн эрх мэдлийн хүрээнд Ерөнхий сайд томилдог, бас удирдлагаар хангадаг. Одоо ч энэ хоёр байгууллагын тал нь МАНАН-гийн "гар хөл"-үүдээр дүүрчихсэн байгаа гэж ярьдаг. Хэрэв МАНАН энэ байгууллагыг гартаа авах л юм бол Монгол Улс бүхэлдээ сүйрнэ л гэсэн үг. Дуртай хүнээ яллаж, эх захгүй өшөө хонзон авч, шударга бусын хонгилоороо хэдэн ч хүнийг явуулж, МАНАН-тай тэрсэлсэн хэн хүнийг айлган сүрдүүлж дарамталж чадна. Эцэстээ Монгол Улс МАНАН-гийн бүрэн хяналтанд орж, ямар ч аврал, гарц үгүй болно.

Тиймээс л М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын толгойлсон МАНАН бүлэглэл У.Хүрэлсүхийг унагаж, эх захгүй ноёрхлоо тогтоохоор үхэн хатан зүтгэж байна. Тиймээс л У.Хүрэлсүхийн М.Энхболдыг огцруулах гэсэн тэмцэл хоёр хүний зодоон биш Монгол Улсын орших, эс оршихыг шийдэх тэмцэл болж байна. М.Энхболдыг огцруулбал л МАНАН-гийн үүсгэн бий болгосон асар том схем задарч унан, шударга ёс жинхэнэ утгаараа тогтох нөхцөл бүрдэнэ. Тиймээс л МАНАН бүлэглэл шударга ёсны тэмцэлд дийлдэхдээ амь тавин хашгирч, тэсч үлдэхийн тулд хэний ч хамаагүй золиосолж, юу ч хамаагүй хийж байна.

Шударга ёсны тэмцэлд ялагдаж, МАНАН бүлэглэл амь тавихад хамгийн их өвдөх хүн бол М.Энхболд, Ц.Элбэгдорж нар гэдгийг дахин сануулъя.


http://factnews.mn/mxt