Жагсаалын тухайд: Монголын улс төрийн ертөнц ингэж оволзож байхыг, Монголын улс төрчид ингэж зоригтой, ил тод хөдөлж байхыг, Монголын хэвлэл мэдээллийн салбар ингэж идэвхтэй ажиллаж байхыг, Монголын ард иргэд олонхиороо УИХ-ынхаа чуулганыг анхааран үзэж байхыг урьд харсан хүн байна уу? Ерөөсөө л Монгол тэр чигээрээ хөдөлж эхлэх энэ мөчийг ард иргэд удаан хүлээсэн, хүлцэнгүйгээр тэмцэж ирсэн. Одоо Монголд эрс өөрчлөлт хийх боломж, тохироо бүрдсэн байна.

Гэвч нэг анхаарах зүйл байна: Ямар ч нөхцөлд ҮЙМЭЭН САМУУН ҮҮСГЭЖ ОГТ БОЛОХГҮЙ ШҮҮ! Энэ тухай зохион байгуулж буй УИХ-ын гишүүд ч олон удаа хэлсэн. Үймээн самуун үүсвэл шахагдаж буй шударга бус хүчинд ашигтайгээр эргэнэ шүү! УХААНААР ХАРИЛЦВАЛ БҮГД ХОЖНО, УУРААР ХАРИЛЦВАЛ БҮГД ХОХИРНО! Ямартай ч арай эрүүл саруул ухаантай хэсэг нь тайван замаар төрдөө давамгайлаад авъя! Явцуу эрх ашгийн талд нэгдэгчид одоо хүн шиг сайхан үнэнээ хэлцгээгээд буугаад өгчих хэрэгтэй юм л даа. Монгол төр энэрэнгүй шүү!